МОБИКОМ КОРПОРАЦИ “SMART EDUCATION 2” ТӨСӨЛД ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

   Мобиком корпораци  хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор “Smart education ” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа.  Тэгвэл өнөөдөр Мобиком корпорацийн Баян-Өлгий аймаг дахь салбар “Smart Education 2″ ээлжит төслийн нээлтийн арга хэмжээг аймгийн  М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт  зохион байгууллаа.

   Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдэд ухаалаг утас бэлэглэж байгаад талархал илэрхийлж, төсөлд амжилттай оролцож шалгарсан хүүхдүүдэд баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

   “Smart Education 2″ төсөл нь хүүхэд бүрт боловсролын тэгш байдлыг бий болгох зорилготойгоор 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж, энэ удаагийн төслийн хүрээнд улсын хэмжээнд 2000 хүүхэд шалгарсан бөгөөд, манай аймгаас 70 хүүхэд шалгарч, ухаалаг утас хүлээн авлаа.

   Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад Samsung Galaxy A02 утасыг 12 сарын турш сар бүр 3GB дата багц, VOO үйлчилгээний 40GB дата эрх, Academy дата багц, Be үйлчилгээний шинэ дугаарын хамт бэлэглэв.

You May Also Like