ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО

    Тагнуулын ерөнхий газраас “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн талаар сургалтыг  манай аймагт зохион байгууллаа.  Уг сургалт өнөөдөр/2022.05.27/ аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театр боллоо. Сургалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, мэндчилгээ дэвшүүлэн сургалтыг зохион байгуулагчид болон оролцогчдод амжилт хүслээ.

Энэхүү сургалтад Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын нууц хариуцсан ажилтан, нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа. Тус “Төрийн болон албаны нууцын тухай хууль”  2017 оны 09 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

You May Also Like