БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЧАДАВХЖУУЛАХ ХӨГЖЛИЙН СУРГАЛТУУДАД ХАМРАГДАЖ БАЙНА

    Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 173 хороодын салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгч эмэгтэйчүүдээ чадавхжуулах томоохон ажил тусгасан. Энэхүү ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн манлайлал” цогц хөтөлбөр орон нутагт хэрэгжүүлж байна.

    Энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд, эмэгтэйчүүдийг сургаж чадавхжуулсанаар  өөртөө итгэх итгэлийг нь сэргээн, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үүний үр дүнд улс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулах юм.

   Тэгвэл  “Эмэгтэйчүүдийн манлайлал” цогц сургалт манай аймагт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус сургалтад аймгийн нийт сумдаас болон төвийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 өдрийн чадавхжуулах хөгжлийн сургалтуудад хамрагдана.

            Уг сургалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлэн намын эмэгтэй гишүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтад оролцогчдод амжилт хүсэж, “Монгол ардын нам эмэгтэйчүүдийг маш ихээр дэмждэг. Монгол төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ирсэн. Манай аймгаас бага хурлын гишүүн бөгөөд тэргүүлэгчээр сонгогдсон анхны сэхээтэн эмэгтэй А.Жамила болон  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар шийдвэр гаргах түвшинд ажилласан түүхтэй. Миний бие Засаг даргын ажлыг аваад  чадлын хэрээр эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байна. Зарим байгууллагуудын даргаар эмэгтэйчүүдийг томилсон байгаа. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, бүхий л талаар эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах болно” хэмээн онцлов тэмдэглэв.

You May Also Like