Аймгийн Засаг дарга Д.Бауыржан УИХ-ын гишүүн Б.Бейсенийг өнөөдөр /2022.05.30/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонев, Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон хэлтсийн дарга нар оролцлоо.
Талууд УИХ гишүүнтэй аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, ирэх жилийн улсын төсөвт суулгах ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд гишүүний эрхийн хүрээнд дэмжин ажиллах ажлуудыг аймгийн удирдлагууд танилцуулж, дэмжин ажиллахыг хүсэв.