Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар улс орон даяар 3 сарын туршид зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аян өнөөдөр /20226.05.28/ өндөрлөлөө.
Аймгийн ЗДТГ, БТСГ, БШУГ, Цагдаагийн газар хамтан аймгийн М.Икей баатрын нэрэмжит төв талбайд аяны хаалтын ажиллагааг зохион байгуулав. Хэдий амралтын өдөр ч гэсэн төрийн албан хаагчид, ард иргэд, хүүхэд залуучууд маш их идэвхтэй өглөөний 07:00 цаг сугаларч, хаалтын арга хэмжээг өглөөний дасгалаар эхлүүллээ.
Хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан биечлэн оролцож, иргэд олон нийттэй хамт аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал хөдөлгөөнийг хийж, энэ өглөөг эрч хүч дүүрэн угтлаа. Энэ үеэр аяны хаалтын арга хэмжээнд оролцож буй иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, цаашид иргэн бүр эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж, эртэч байж, өөрсдөө тогтмол өглөөний дасгал хийж, явган алхаж, гүйж, унадаг дугуй унаж, зааланд спорт тоглоомоор тоглож, Фитнессийн зааланд хичээллэж, байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд хэвшил болгохыг уриаллаа.
Мөн сургуулийн өмнөх насны боловсролын багш нарын хөдөлгөөнт дасгал болон цэцэрлэгийн хүүхдүүдийн уран бүтээлийн тоглолт, Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ баг болон БТСГ-ын секц дугуйлангийн тамирчдын үзүүлэн тоглолтоор арга хэмжээ үргэлжлэв. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд давхардсан тоогоор 1.561.224 иргэн хамрагдсан бол 4 сар гаруй хугацаанд давхардсан тоогоор аймгийн 176000 иргэн өглөө бүр тогтмол алхах, гүйх, дугуй унах, заал танхим, гадаа талбайд идэвхтэй хөдөлгөөн хийж, тогтмол идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлсэн байна.
3 сарын туршид үргэлжилсэн аяны үр дүнг үнэлж, аянд идэвх санаачилгатай оролцсон сум, байгууллага хамт олон, иргэдэд талархал илэрхийлж, шагнан урамшууллаа.
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улын хорооны “Талархлын бичиг”, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын батламж, мөнгөн шагналаар шагнав.
Үүнд: Аймгийн төвийн байгууллагууд:
* Ус цаг уур орчин шинжилгээний төв
* Стандарт хэмжил зүйн хэлтэс
* Шүүхийн шинжилгээний алба
*Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
*Өлгий сумын хүүхдийн 1-р цэцэрлэг
* Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар
*Гадаадын иргэн харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс
Сумдуудаас:
* Алтай сум
* Ногооннуур сум
*Цэнгэл сумын ЕБ-ын сургууль
*Буянт сумын хүүхдийн цэцэрлэг
*Улаанхус сумын хүүхдийн 1-р цэцэрлэг
Хувь хүмүүс:
* н.Меруерт – Елан фарм эмийн сан
*н.Элбэгсайхан – Өндөр насны бэлтгэл офисер
*н.Орысхан – 11-р баг
*А.Айман – Хүүхдийн 6-р цэцэрлэг багш, 11-р багийн иргэн
* Х.Бахыт – 11-р хүүхдийн цэцэрлэгийн багш
*Д.Күлтай – 1-р хүүхдийн
*Б.Октябрь – 2-р хүүхдийн цэцэрлэгийн багш
Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас “Дотоодын цэрэг-100” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэгүүдээ тодрууллаа. Дашрамд дурдахад аймгийн БТСГ-ын спорт цогцолборын А, Б заал, фитнессийн танхим ажлын өдрүүдэд өглөө болгон 6:30-7:30 цагийн хооронд байнгын үнэ төлбөргүй нээлттэй гэдгийг дуулгалаа.