АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ХБХЭЭХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.СЭЛЭНГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн ХБХЭЭХ-ны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ болон НЛМ-М, ХБХХ төслийн ажилтан Х.Нургүл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонев, ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон  хэлтсийн дарга нар оролцлоо.

Уулзалтаар талууд ХБХ-ийн эцэг, эхчүүдэд, хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хөгжих, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн түвшинд хийгдэж буй ажлуудын үр дүнгийн талаар санал солилцож, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрхийг нь энгийн хүүхэдтэй адил тэгш эдлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй, бие даасан иргэн болгож төлөвшүүлэх чиглэсэн үйл ажиллагаагаа  явуулж буйгаа онцолж, ХБХЭЭХ-г дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос  манай аймгаас  зөвлөх эцэг эхээр бэлтгэгдэж буй хүмүүсийн цахимаар сурсан мэдлэг мэдээллийг бататган дадлага ажилд чиглүүлэх  танхимын сургалтыг зохион байгуулсан байна.

You May Also Like