АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД 5 ЯВУУЛЫН ПОСТЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан гамшиг, гоц халдварт өвчин, цар тахлын хариу арга хэмжээний үед төрийн алба хаагчдын ажлыг түргэн шуурхай болгох, мөн ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудад 5 явуулын пост буюу  тээврийн хэрэгслийг хүлээлгэж өглөө.

   Үүнд: Онцгой байдлын газарт 1, Мэргэжлийн хяналтын газарт 1, Цагдаагийн газарт 2, Авто тээврийн төвд 1 нийт 5 явуулын постыг өнөөдөр /2022.05.30/ тус байгууллагын удирдлагуудад гардууллаа.

Өмнө нь гамшиг, гоц халдварт өвчин, цар тахал гээд онцгой нөхцөлүүдэд төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэх үед хүндрэлтэй байдаг байсан бол өнөөдөр нарны цахилгаан үүсгүүртэй, зуухтай, газтай гээд төрийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх, амрах бүхий л орчныг бүрдүүлж тохижуулсан тээврийн хэрэгслүүдийг аймгийн Засаг даргын санаачлагаар АОК-ын гамшгийн сангаас санхүүжүүлэн ийнхүү шийдвэрлэжээ.

Явуулын постууд жилийн дөрвөн улирлын туршид гамшгаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үед ч гэсэн ажиллуулах боломжтой аж.

Манай аймгийн хэмжээнд гамшгийн үед ашиглах нийт 10 явуулын хяналтын хөдөлгөөнт посттой болсон гэдгийг аймгийн удирдлагууд онцлоо.

You May Also Like