АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ЦУСНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЦУСАА ХАНДИВЛАЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Цусны салбар төвийн үйл ажиллагаатай орлогч дарга С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук болон Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Данабек нартай хамт өнөөдөр /2022.05.31/ газар дээр нь очиж танилцлаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв нь 1973 онд аймгийн Эрүүл мэндийн газрын харья цус бэлтгэх кабин нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 2007 оноос одоо хүртэл цусны төвийн эрхлэгчээр их эмч А.Ардах ажиллаж байгаа юм.

Засаг дарга тус төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл ажлын ачаалал хэр байгааг тодрууллаа. Тус төвийн эрхлэгч их эмч А.Ардах нэн шаардлагатай байгаа донорын сандал болон сийвэнгийн аппаратыг шийдэж өгөхийг хүсэв.

Засаг дарга газар дээр нь донорын сандлын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болж, энэ үеэр тус төвд цусаа хандивлалаа.  Мөн таны нэг удаа өгсөн цус 3 хүний амийг авардаг тул цус хандивлах үйлсийг сурталчилж, цусны хангамжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцоно уу хэмээн уриаллаа.

Аймгийн засаг дарга цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аврах үйлсэд нэгдлээ.

You May Also Like