АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН МОД ҮРЖҮҮЛЭГ НОГООН ХЭРМИЙН ТАЛБАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баян-Өлгий аймаг нэгдэж 20 сая мод тарихаар болсон.

  Уг хөдөлгөөний хүрээнд Мод үржүүлэг ногоон хэрмийн талбайг энэ жилээс байгуулан ажиллуулж байгаа. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, БОАЖГ-ын дарга Ш.Марат, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын дарга Ш.Асхар нар Мод үржүүлэг ногоон хэрмийн талбайн үйл ажиллагаатай өнөөдөр /2022.05.31/ газар дээр нь очиж танилцлаа.

   Мод үржүүлэг ногоон хэрмийн талбайд одоогийн байдлаар 300 мянган улиас, бургас зэргийг үржүүлж байна. Мөн хүлэмжид 200 мянган хайлаас, шар хуайсны суулгацыг үржүүлжээ. Эдгээр суулгацыг 3 нас хүрэхээр шилжүүлэн суулгах юм байна.

Энэ үеэр сум дундын ойн ангийн дарга Х.Есенбол тус үржүүлгийн газарт боловсон хүчин, хүний нөөц, техникийн бааз сууриа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Засаг даргад хэллээ.

You May Also Like