Манай улс сүүлийн хоёр жил/2020, 2021 он/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жил Баян-Өлгий аймаг хүүхдийн баярын арга хэмжээг М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын төв талбайд зохион байгуулахаар Засаг даргын захирамж гарсан. Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржаны санаачлагаар өнөөдөр айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхдүүд нэг өдрөө аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор талбайг угааж цэвэрлэлээ. Маргааш аймгийн хүүхдүүд аюулгүй, цэвэр цэмцгэр хоггүй орчинд баяраа аав ээжийнхээ гараас хөтлөн, аз жаргалын мишээл цацруулан тэмдэглэн өнгөрүүлэн гэдэгт найдаж байна. Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.