Аймгийн Засаг дарга Д.Бауыржан АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар тэргүүтэй багш, эмч нарыг өнөөдөр /2022.06.06/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Энэ жил АШУҮИС үүсэн байгуулагдсаны түүхт 80 тохиож байна. 80 жилийн түүхт ойгоор томоохон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд, түүний нэг нь Монгол Улсын хөгжилд тус сургуулийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан хийгээд анагаах ухааны эмчилгээ оношилгооны дэвшилтэд технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байр дахь уулзалтыг зохион байгуулж багш шавийн нандин холбоог бэхжүүлэх, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зөвлөгөөг үзүүлэх зорилго тавьжээ. Дээрх зорилгын хүрээнд төгсөгчдийн “Багш шавийн уулзалт”-ыг манай аймагт зохион байгуулж байгаа юм.
Уулзалтаар талууд АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд тус сургууль хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулахаар болж, гэрээнд тусгагдсан заалтуудыг хэлэлцлээ.
Уулзалтад Төрийн соёрхолт, Хүний их эмч О.Сэргэлэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэг, Анагаах ухааны Доктор, Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлалаар нарийн мэргэшсэн ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Тунгалагсувд, АШУҮИС-ийн АУС-ийн багш, дурангийн эмч М.Бадрах, АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Тулга, АШУҮИС-ийн Физик мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Ахыт, орлогч дарга С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нар оролцлоо.
АШУҮИС-ийн багш нарын баг өнөөдөр манай аймаг дахь сургуулийнхаа төгсөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хурал сургалт зохион байгуулах юм. Баян-Өлгий аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хамт олон тус уулзалтыг хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар “КОВИД-19 халдварыг цар тахлын өвчлөл бага байсныг бид мэднэ. Эрүүл мэндийн яамны зүгээс баримтлан ажилласан бодлого, аймгийн удирдлагын онцгой хүчин чармайлт, сэтгэл гарган ажилласны үр дүнд амжилттай давсан гэж боддог. Дархлаа судлаач хүний хувьд Короно вирус 8-9 сарын дараа дахин дэгдэлт үүсэх магадлалтай учраас бэлэн байдлыг сулруулж болохгүй.” хэмээн санууллаа.