ЗАСАГ ДАРГА ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН “МӨНГӨН ХОНХНЫ БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

Өчигдөр /2022.06.09/ Ерөнхий боловсролын Дарын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид “Мөнгөн хонхны баяр”-аа хийлээ. Төгсөгчдөд зориулсан “Мөнгөн хонхны баяр”-ыг тус сургууль энэ жил аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.

 Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. “Дарын сургуулиар овоглосон төгсөгчид та бүхэнд Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэж төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтаар та бүхэн Монгол Улсдаа Баян-Өлгий аймгийн нэрээр овоглогдоно. Энэ жилийн төгсөгчид ЭЕШ-ын үзүүлэлтийг ахиулах байх гэсэн хүлээлттэй байна. Та нар энэхүү итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулж чадах хүүхдүүд гэдэгт бид бүрэн итгэж байна. Хүүхдүүдийн минь эрдэм номын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.” гэлээ.

Уг арга хэмжээнд эцэг, эхчүүд баяр хүргэхээр хуран цуглажээ. 12 жил нэг ангид бужигнаж инээж, уйлж, баярлаж явсан тэд дүрэмт хувцсаар ижилсэн гоёж, өөр хоорондоо зургаа татуулан, зарим нь нүдэндээ нулимстай ангийн багшаа бүчин тойроод ” Мөнгөн хонхны баяр “-аа тэмдэглэв. Энэ үеэр сургуулийнхаа түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан суралцсан сурагчдыг шагнан урамшууллаа.                               

You May Also Like