ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ИРЛЭЭ.

“Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт” буюу хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх сэтгэлийн уриаг түгээх олон улсын Галт Бамбарт буухиа гүйлт Монгол оронд 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Монгол орон Эвийн Өргөө Энхийн Гүйлтэд нэгдэж 25 жил болжээ.

Монгол эх оронд маань Энхийн Гүйлтийн бамбар 54 хоног гараас гарт дамжин 5-р сарын 14 -өөс нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаас гараагаа авч  өнөөдөр /2022.06.14/ Өлгий хотын төв талбайд орж ирлээ.  Дэлхийн 7 орны 18 тамирчид оролцож байгаа багийг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Аймгийн БТСГазрын дарга Х.Хайнар болон аймгийн гүйлтийн баг тамирчид угтан авлаа. Олон улсын “Эвийн Өргөө Энхийн Гүйлт -2022” багийнханд Аймгийн засаг дарга баяр хүргэж, амжилт хүслээ.

Мөн энэ үеэр спортыг дэмжин хамтран ажилласан Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Аймгийн Биеийн тамир спортын газар, Аймгийн Цагдаагийн газарт Эвийн Өргөө Энхийн Гүйлтийн багийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлэн “Талархал”, Бэлгэдлийн медаль хадгалуулав. “Олон улсын Эвийн Өргөө Энхийн Гүйлт -2022” баг Монгол орны 21 аймаг, 108 сумыг нар зөв тойрон 54 хонгийн хугацаанд нийт 7250 гаруй км замыг тулах  юм.

2022 ОНЫ ГҮЙХ МАРШРУТ

1-р хэсэг: 5-р сарын 14-27
Улаанбаатар-Төв- Хэнтий- Дорнод- Сүхбаатар- Дорноговь- Говьсүмбэр
Нийт: 2065 км, 14 өдөр

2-р хэсэг: 5-р сарын 29-өөс 6-р сарын 24
Говьсүмбэр- Дундговь- Өмнөговь- Өвөрхангай- Баянхонгор- Говь-Алтай- Ховд- Баян-Өлгий- Увс- Завхан- Архангай
Нийт: 3698 км, 26 өдөр

3-р хэсэг: 6-р сарын 26-аас 7-р сарын 7
Архангай- Хөвсгөл- Булган- Орхон- Сэлэнгэ- Дархан- Төв- Улаанбаатар
Нийт: 1491 км, 11 өдөр

You May Also Like