МОНГОЛЫН УУЛЧДЫН ЦУГЛАРАЛТ-АВИРАЛТ “АЛЬПИНИАД-2022” АРГА ХЭМЖЭЭ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монголын уулчдын Үндэсний Холбооноос уламжлал болгон зохион явуулдаг Альпиниад тэмцээн энэ жил Алтай Таван богд байгалийн цогцолборт газарт 6-р сарын 21-24ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон.

Уг тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө өнөөдөр /2022.06.14/ хүлээн авч уулзлаа. Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Ариунзоригт “Альпиниад-2022” тэмцээний зохион байгуулалтын талаар болон тэмцээнээс өмнөх зохиогдох 3 төрлийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг дарга  Д.Бауыржан: “Альпиниад-2022” тэмцээнийг бүрэн дэмжиж ажиллаж байгаа. Тэмцээнийг зохион байгуулахад оролцох ажлын хэсгийг байгууллаж дэмжин ажиллаж байна. Мөн Аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Монгол Алтай Нуурын УТХГЗахиргаа, БОАЖГазар,БТСГазар, Соёлын газар, ХЦ 0165, ХЦ 0285-р ангиуд дэмжиж ажиллаж тамирчдын аюулгүй байдал эрүүл ахуйг ханган ажиллах болно” гэв.

Энэ удаагийн тэмцээнд 300 гаруй уулчид оролцох ба өмнөх тэмцээнүүдээ 5 дахин их байгаагаараа онцлогтой юм.

“Альпиниад-2022” тэмцээн:

1.Чөлөөт авиралт /Хүйтэн/
2. Чөлөөт авиралт /Найрамдал/
3. Техникийн авиралт /Наран/
4. Цол хамгаалах авиралт /Наран/
5. Таван богд рэйс 20км гэсэн төрлүүдээр явагдана.

You May Also Like