Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ өглөөний 10:15 минутад Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ. Хуралдааныг нээж ИТХ-ын дарга Н.Бейбитхан үг хэлж, хуралдаанаас амжилт хүсэв.
VIII дугаар хуралдаанаар дараах 13 асуудлыг хэлэлцэнэ
1.Баян-Өлгий аймгийн стратеги, хөгжлийн системийн динамик загварыг танилцуулах тухай
- Аймгийн газар зохион байгуулалтын – Ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Газрын төлбөрийн хэмжээ батлах тухай
- Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах тухай
- Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөл сонгох тухай
- Аймгийн нутаг дэвсгэрээс 2022 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээг сум тус бүрээр тогтоох тухай
- Толбо нуурыг аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
- “Шинэ хөдөө – Баян-өлгий” дэд хөтөлбөр батлах тухай -Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман
- Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай
- Авто замын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, авто замын зөвлөл байгуулах тухай
- Орон нутгийн зарим өмчийг балансаас балансад шилжүүлэх, актлах, буулгах, үндсэн хөрөнгөд бүртгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх тухай
- Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр батлах тухай