Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймагт 20 сая модыг тарьж ургуулахаар болсон бөгөөд өнгөрсөн жилээс эхлээд тарьж, арчилж, хамгаалж эхэлсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын зүгээс дорвитой ажлууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд, биелэлттэй Засаг дарга баянга өөрийн биеэр газар дээр нь очиж танилцаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажилладаг билээ.
Энэ удаад аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өлгий сумын зүгээс хийгдэж буй усжуулалтын суваг, шуудуу, услалтын систем, гүүрний бүтээн байгуулалт зэрэг ажлуудтай Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболаттай хамт газар дээр нь очиж танилцлаа.
Засаг дарга хамгийн түрүүнд 12-р багт байрлалтай бидний нэрлэж заншсанаар “хөх хашаа” буюу ногоон байгууламжтай хашаанд таригдсан моднуудын услалтын системийг шийдэх зорилгоор Ховд голын эрэгт 380 вольтын насосын станц барих ажлын явцтай танилцав. Насосын станцын цахилгаан шугамын асуудал шийдэгдэж шугам татагдаж дуусан байв. Одоо “хөх хашаа” буюу ногоон байгууламжтай хашаанд усны сувгийг холбох холболтын ажил явагдаж байгааг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат танилцуулж ирэх долоо хонгийн дундуур ашиглалтад орж, услалтын ажил эхэлнэ гэж онцлоо.
Үүний дараа Сагсай сум явах зам дагуу баригдаж буй гүүрний дагуу суваг, шуудуу гаргуулах ажлын явцтай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 05 дугаар сарын 13-ны өдөр Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрийн ажилтай газар дээр нь очиж танилцан ажилласан. Энэ үеэр Засаг дарга “Өлгий хотын 40 жилийн түүхтэй 4 том ногоон төгөл байдаг ба 35 мянга гаруй мод нь 2 жилийн хугацаанд усалгаагүй болж үхэж байна. Аймгийн хувьд Зам болон гүүрний ажил эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч нэг бүтээн байгуулалтаар нөгөө бүтээн байгуулалтаа үгүй хийж олон сая төгрөгөө салхинд хийсгэмээргүй байна. Иймд усжуулалтын чухал суваг, шуудууг хурдан шуурхай гаргаж өгөхийг шаардаж байна гэдгийг ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хэлж, шаардлага тавьсан.
Энэ хүрээнд ажил гүйцэтгэгч компанийн зүгээс зөвшөөрсний дагуу суваг, шуудууг гаргах ажил хийгдэхээр болж ажил нь эхэлжээ. Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат шуудууг ирэх долоо хонгийн сүүл гэхэд нээж усыг хүрлээгийн аралд холбоно гэв.
Засаг дарга Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболаттай хамт Өлгий сумын нутаг дэвсгэрт ойжуулалтын зориулалтаар олгогдсон газруудад мониторинг хийж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг биечлэн газар дээр нь очиж үзэж ажиллахаа энэ үеэр дурьдлаа.