ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ҮСХ-НЫ ДЭД ДАРГА Д.ЛХАМСҮРЭН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэнг өнөөдөр /2022.06.17/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Статистикийн тухай хуулийн дагуу хөдөө аж ахуйн салбарын тооллогыг 10 жилд нэг удаа зохион байгуулдаг. Анх 2012 онд Монгол Улс хөдөө аж ахуйн тооллогыг хийж байсан. Хуулийн дагуу хоёр дахь тооллогыг энэ сард орон даяр зохион байгуулна.

Иймд Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжит тооллогод ажиллах тоологч, шалгагч нарыг бэлтгэх сургалтыг  Үндэсний статистикийн хорооноос манай аймагт 06 дугаар сарын 16-17-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн салбарын тооллогыг явуулснаар Хөдөө аж ахуйн үндсэн үзүүлэлтүүдийг гаргах, үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох болон бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэх талаар ярилцлаа.

Мөн энэ үеэр ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн Засаг даргад хүлээн авч уулзаж, бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад баярлаж талархсанаа илэрхийллээ.

Энэ удаагийн тоологч, шалгагч нар таблет төхөөрөмж ашиглан мэдээллийг цуглуулан дамжуулж буйгаараа өмнөх тооллогоос онцлогтой болох юм.

You May Also Like