“MONGOLIA TRY-2022” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАНАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нийгэмшүүлэх, оролцоог хангах, идэвхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд олон нийт, ажил олгогчдыг уриалах зорилгоор “Mongolia try-2022” нөлөөллийн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 12-25-ны хооронд Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий –Улаанбаатар гэсэн маршруттайгаар зохион байгуулж байгаа.

   Уг арга хэмжээний хүрээнд манай аймагт хүрэлцэн ирж, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Mongolia try-2022” нөлөөллийн үйл ажиллагааг манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

   Нийгмийн хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуй нэгж, төрийн байгууллагад, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль эрх зүй талаар мэдээлэл өгөх сурталчлан таниулах зорилгоор “Mongolia try-2022” арга хэмжээний сүүлчийн нөлөөллийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2022.06.20/ “Достых” хурлын танхимд болж, Засаг даргын орлогч С.Хонаев оролцож мэндчилгээ дэвшүүлж, аймгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсрүүгээ чиглэж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

   “Mongolia try-2022” үйл ажиллагаанд “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 сайн дурын туслах залуус нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

   Манай аймагт ажиллах хугацаанд “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн залуус олон нийтийн үйлчилгээний газруудаар явж үйл ажиллагааныхаа зорилго зорилтыг танилцуулсан юм.

You May Also Like