Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг орон даяр эхлүүллээ.
Уг “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт өнөөдөр /2022.06.20/ Автотээврийн төвийн байранд зохион байгуулагдлаа. Аяны нээлтэд ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Танат, Өлгий сумын ИТХ-ын дарга Космос, автотээврийн төвийн дарга З.Онгар болон “Mongolia try-2022” нөлөөллийн багийн ахлагч Мөнхжаргал нар болон иргэд олон нийт оролцлоо.
Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжилнэ.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлсэн зэргээс үүдэлтэй гардаг байна. Энэ оны эхний 05 сарын байдлаар 195 хүн нас барж, 1087 хүн гэмтэж бэртсэн гэсэн тоон мэдээлэл байна.