Аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2020.06.20/ боллоо.
Тодруулбал Боловсрол шинжлэх ухааны яамны 165 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн 1,2,3,4,5,6,8 дугаар ерөнхий боловсролын сургуулиудад 3 төрлийн 28 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлснийг тус сургуулийн холбогдох хүмүүст Засаг даргын орлогч С.Хонаев гардуулж өглөө.
Тухайлбал 7 ширхэг ухаалаг дэлгэц, 7 ширхэг хувилах машин, 14 ширхэг нөтбүүкийг гардууллаа. Уг тоног төхөөрөмжүүдийг “Санкоу маркетинг”ХХК нийлүүлжээ.
Уг тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд болон ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.