БАЙГУУЛЛАГЫНХАА ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ШИНЭЧЛЭН ХИЙЖ ОРОН НУТГИЙНХАА ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛААРАЙ

XXI зууны томоохон хотуудын хөгжил дэвшил, сүр хүч, өнгө төрхийг илэрхийлэх гол үзүүлэлт нь гэрэлтүүлэг,  чимэглэл билээ. Өлгий хотын хувьд өнгө өнгөөр алагласан чамин гоё гэрэлтүүлэг бараг байхгүй. Тиймээс Өлгий хотын гэрэлтүүлэг чимэглэлд аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд аймгийн удирдах ажилтнуудын 33 дугаар шуурхай хуралдаанаар урин зун цаг, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Өлгий сумын өнгө, жавхаа, гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор бүх албан байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан ойрын хугацаанд ажил хэрэг болгохыг үүрэг болгосон билээ.  

Энэхүү үүрэг даалгаварт идэвх, санаачлаатай  хандаж бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэн аймгийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын газар байгууллагынхаа гадна орчны өнгө үзэмжийг сайжруулж гэрэлтүүлгээ хийжээ.

Онцгой байдлын газар нь хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийсэн байна.

Байгууллагынхаа гэрэлтүүлгийг шинэчлэн хийж орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулахад санаачилгатай ажилласан  байгууллагуудад баярлалаа. Бусад албан байгууллага, аж ахуйн нэгжүүд санаа авч, энэхүү ажилд идэвх санаачилгатай  хандахыг  уриалж байна.

You May Also Like