Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэд олон нийтэд төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаарх мэдээллийг хүргэх, “e-mongolia” платформыг хэрхэн ашиглаж төрийн үйлчилгээ авах талаар заавар, зөвлөмж өгч, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр /2022.06.23/ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
“Цахим жишиг аймаг Баян-Өлгий” нээлттэй хаалганы өдөрлөг аймгийн төв талбайд болж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллага, агентлаг тус үйл ажиллагаанд оролцоо.
Өдөрлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нээж үг, “И-Монгол акедеми” УТҮГ-ын Ашиглалт үйлчилгээний албаны admin Б.Батзул, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Мэдээллийн технологийн төвийн дарга С.Еркебулан нар мэндчилгээ дэвшүүлж, цахим хөгжлийн талаар аймгаас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмж, үр ашгийн тухай, “Цахим хөгжил-Цахим шилжилт”-ийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.
Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia”-д нэгтгэснийг нээлттэй хаалганы өдөрлгийн үеэр иргэдэд танилцуулсан юм. Тодруулбал,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар -11 үйлчилгээ
- Өлгий сумын Засаг даргын Тамгын газар -1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар –8 үйлчилгээ
- Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар -7 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Онцгой Байдлын Газар -2 үйлчилгээ
- Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар -1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв -3 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар -9 үйлчилгээ
- Баян-Өлгий Суат ХХК-1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар-1 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ-2 үйлчилгээ
- Баян-Өлгий аймгийн музей-1 үйлчилгээ
- Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги-1 үйлчилгээ
Түүнчлэн “И-Монгол” академийн хамтарсан баг өнгөрсөн өдрүүдэд аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт олон нийтэд цахим ур чадвар олгох, төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтад 250 гаруй төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэд хамрагдсан.
Сургалтаар төрийн албан хаагчдад цахим аймгийн загварчлалыг танилцуулж, арга зүйн зөвлөмж өгөхөөс гадна олон нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлээд байна. Үүнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ерөнхий ойлголт, цахим иргэн, нийгмийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, ухаалаг гар утсанд суурилсан үйлчилгээнүүд болон e-mongolia аппликейшны хэрэглээ зэрэг сэдвүүдийн доор нэгдсэн ойлголт өгсөн.
Мөн төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг танилцуулсан. Энэхүү “ERP” системийг аймгийн ЗДТГ аймагтаа анхлан нэвтрүүлэн ажиллаж байна.