АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ, СУРГАЛТЫН ОФИЦЕР, ХОШУУЧ Т.НУРБОЛАТАД ДЭД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

Төрийн албаны зөвлөлийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2022 оны 07 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн зарим аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын албан хаагч нарт цэргийн цол олгожээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 219 дүгээр тушаалаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, хошууч Т.Нурболатад Дэд хурандаа цол олгогдсоныг өнөөдөр /2022.06.24/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар гардуулан өгч, баяр хүргэв.

Цол гардуулан өгөх арга хэмжээнд ЗДТГ-ын, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ө.Хуралай, Цагдаагийн газрын дарга, хошууч Ө.Танат, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, хошууч Б.Ууганжаргал болон гэр бүлийн гишүүд байлцаж, цолоо гардаж авсан Т.Нурболатад баяр хүргэж ажлын амжилт хүсэв.

You May Also Like