УИХ-ын гишүүн Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг бүх сумдыг тойрч, оршин суугчидтай уулзан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлахын зэрэгцээ иргэд, малчдын амьдрал, ажил байдалтай танилцлаа.
Энэ удаагийн Буянт, Алтай, Сагсай, Алтанцөгц, Баяннуур сумдууд ажиллах УИХ-ын гишүүн Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэгт Засаг даргын орлогч С.Хонаев, Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ч.Асхар болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд багтжээ.
Дээрх сумдын иргдийн зүгээс хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа иргэл илэрхийлж байв.
Тус уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан иргэдийн саналыг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг холбогдох газарт хүргүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Боловсролын тэргүүний ажилтан болон Яамны жуух бичгээр шагналаа.