АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТ 8 ТӨРЛИЙН ЭТАЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Хавыл, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол,  Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар тэргүүтэй аймгийн удирдлагууд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон холбогдох мэргэжилтнүүдэд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгийн 8 төрлийн эталон тоног төхөөрөмжийг өнөөдөр /2022.06.29/ хүлээлгэн өглөө.

  • Үүнд: Лабораторийн жин – 1 ширхэг
  • Газын түгээгүүр шалгах даралтат цилиндр – 1 ширхэг
  • Денсиметр /термометртэй/ – 1 ширхэг 4. Мерник 50 л /температурын залруулгатай/ – 1 ширхэг
  • Мерник 100 л /температурын залруулгатай/ – 1 ширхэг
  • Туухай 10 кг /хар/ – 1 ширхэг
  • Туухай 20 кг – 5 ширхэг
  • Багц туухай /1 мг-500 г/ F1 – 1 ширхэг

Уг хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лабораторийн эталон тоног төхөөрөмж нэмэгдэн “Шингэрүүлсэн шатдаг хийн /газ/” түгээгүүрийн хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх бүрэн боломжтой болсон байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12-р сарын 04-ний өдрийн хуралдаанаар  аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.9.1.1-д тусгагдсан “Стандарт, хэмжил зүйн эталон болон бусад тоног төхөөрөмжийг шинэчилнэ” хэмээх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Аймгийн 2022 оны төсөв”-т тус хэлтэст 20 сая төгрөгөөр эталон, тоног төхөөрөмж худалдан авахаар тусгуулан батлуулсан юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар “Мэйжүрмэнт” ХХК-тай 20 сая төгрөгөөр эталон тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж,  тус компани нь техникийн тодорхойлолтын дагуу дээрх эталон тоног төхөөрөмжүүдийг энэ оны 06 дугаар сарын 29-ны өдөр ийнхүү нийлүүлжээ.

You May Also Like