Аймгийн Засаг дарг Д.Бауыржан сэтгэл судлаач, хувь хүний хөгжлийн багш, лектор Энхтайваны Эрдэнэ-Очирыг өнөөдөр /2022.06.30/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Лектор Э.Эрдэнэ-Очир “Хувь хүн хамт олон гэр бүл гээд нийгмийн харилцаанд оролцогч бүх субъектэд өнөөгийн нийгмийн байдал хүндээр тусч аймшигт гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, залуусын төлөвшил гээд сэтгэл эмзэглүүлсэн бүхэнд бид хувь хүний хувьд эмзэглэж явдаг гэдгээ дурдаж, энэ хүрээнд төр засгийг хүлээлгүй иргэний нийгмийн байгууллага санаачлан ЗӨВ ХҮН-г олноор бий болгох нөлөөллийн ажлыг орон даяар явуулж байгаа. Үүний нэг нь иргэд олон нийтэд үнэ төлбөргүй “Уучлах сэтгэл” лекц, сургалтыг зохион байгуулж байгаа хэмээн онцолж, дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Засаг дарга нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж суух биш ядахдаа залууст зүг чигээ олох тань, зөв хандлагатай болоход нөлөөлөхүйц ажил зохион байгуулж яваа залууст талархал илэрхийлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Иймд Лектор Э.Эрдэнэ-Очир “Уучлах сэтгэл” сэдвийн хүрээнд харилцаа, хандлага, уур бухимдлаа давах, гэр бүлийн онцлог, хүүхдийн хүмүүжил, хүсэл мөрөөдөл, талархлын тухай лекц, сургалтыг маргааш аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт өдрийн 14:00 цагт зохион байгуулахаар боллоо.
Сургалтыг дуутай хууртай, хөнгөн гунигтай, инээд хөөртэйгөөр явуулж, нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан гэдгээ залуу Лектор Э.Эрдэнэ-Очир хэллээ.
Иймд манай сайтын эрхэм уншигч Та бүхнийг сэтгэл судлаач, хувь хүний хөгжлийн багш, лектор Э.Эрдэнэ-Очирын “Уучлах сэтгэл” сэдэвт лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.