МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ, АГСАН А.РАХАДЫЛЫН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОЛОО

Монгол түмэндээ танигдсан бидний бахархал болсон Монгол Улсын гавьяат агрономич  А.Рахадыл агсны гэгээн дурсгалд зориулж Хөшөө босголоо.

Хөшөөний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, орон нутгийн удирдлагууд болон түүний үр хүүхдүүд, төрөл төрөгсөд оролцож, хөшөөний нээлтийн туузыг хайчлан албан ёсоор нээлээ. Хөшөөг үр тариаг дүрслэн хийсэн нь онцлогтой байв.

Засаг дарга  Баян-Өлгий аймгаас төрөн гарсан газар тариалангийн салбарын алдар цуутай хүмүүсийн нэг болох А.Рахадыл агсны түүхэн гавьяаг залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор ийнхүү хөшөө босгох ажилд идэвхийлэн оролцсон Монгол Улсын гавьяат агрономич, агсан А.Рахадылын үр хүүхдүүд талархал илэрхийлж, газар тариалангийн салбартай ажил, амьдралаа холбосон түүний амьдралын замнал баялаг гэдийг онцлоо.

А.Рахадыл Баян-Өлгий аймагт 1938 онд төрсөн, Хөдөө аж ахуйн техникум, Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль, Намын дээд сургуулийг төгссөн Агрономич мэргэжилтэй, Улс төрийн дээд боловсролтой. А.Рахадыл нь Атарын 1,2,3 дугаар аян, “Ногоон хувьсгал” хөтөлбөр, ”Монгол төмс” “Чацаргана” Хүнсний ногоо” “Жимс,жимсгэнэ” хөтөлбөрүүдэд биечлэн оролцож орчин үеийн шинжлэх ухаанжсан газар тариалангийн үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх, үр тариа, төмс,хүнсний ногоо тариалах жимс, жимсгэнийн суулгац, хүнсний ногооны үр үржүүлэх, хүлэмжийн болон зоорины аж ахуйг эрхлэн явуулж аймгийн төмс, хүнсний ногоо, жимсний хэрэгцээг ханган хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тэргүүний агрономчдын нэг байсан юм.

You May Also Like