МУ-ын Гавьяат багш, түүхийн ухааны доктор, дэд профессор, МУИС-ийн зөвлөх профессор С.Отгонжаргал багш аймгийн Засаг даргын Тамгын газар болон зарим байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага хийв.
Уулзалт ярилцлагын сэдэв нь хүн төвтэй онол буюу хүний хөгжлийн асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлэв. Орон нутгийн төрийн аливаа үйл ажиллагааг төлөвлөх, асуудалд хандахдаа хамгийн түрүүнд хүний төлөө гэх сэтгэлээр хандаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хөнгөн шуурхай болгох арга замыг эрэлхийлэх, хүний сайн сайханы төлөөх онолыг түүхэн үйл явдалтай холбон тайлбарласан нь онцлогтой, сургамжтай арга хэмжээ боллоо.
Сайтын уншигч та бүхэн С.Отгонжаргал багшийн сонирхолтой лекцуудыг доорх линкуур орж аудио хэлбрээр сонсох боломжтой.
https://www.mplus.mn/xx-zuunii-mongoliin-tuuhiig-shineer-ergen-harahui
https://www.mplus.mn/mongoliin-nuuts-tovchoog-shineer-ergen-harahui
https://www.mplus.mn/mongoliin-nuuts-tovchoog-shineer-ergen-harahui