ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2022.07.06/ Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой баяр наадмыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Цар тахлын улмаас хоёр жил наадмаа тэмдэглэж чадаагүй. Энэ жил Үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлаж байна. Засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд аймгийн баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны онцгой анхааран ажиллаж байна.

Энэ жилийн хувьд улсын баяр наадмыг гадаад, дотоодын жуулчид, үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, бага зардлаар хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Уг наадмын наадмын бэлтгэл ажилтай аймгийн Засаг дарга Д.Бауыржан, баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны дарга бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ө. Хуралай, Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль болон Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат  нар танилцаж,  санал бодлоо илэрхийлэв.

You May Also Like