Өлгий хотын 40 жилийн түүхтэй бидний нэрлэж заншсанаар “хөх хашаа” буюу ногоон байгууламжтай хашаанд таригдсан моднууд 2 жил гаруй хугацаанд услалгаагүй болж үхэж эхэлсэн. Учир нь Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрийн барилгын ажлын явцад Ховд голоос эхтэй суваг, шуудууг хаасны улмаас болж усалгаагүй болсон. Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн 05 дугаар сарын сүүлээр өөрийн биеэр очиж, тухай компанийн удирдлагуудтай уулзаж, суваг, шуудууг хурдан шуурхай гаргаж өгөх шаардлагыг тавьсан билээ.
Энэ хүрээнд ажил гүйцэтгэгч компанийн зүгээс зөвшөөрсний дагуу суваг, шуудууг гаргах ажил хийгдэж, ийнхүү ногоон байгууламжтай хашаанд таригдсан моднуудад ус хүргэгдсэн байна.
Өнөөдөр /2022.07.06/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль тэргүүтэй ажлын хэсэг, хэвлэл мэдээллийн төлөөллүүд газар дээр нь очиж, суваг, шуудууг гаргах ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр “Таригдсан моднуудын услалтын системийг шийдэх зорилгоор Ховд голын эрэгт 380 вольтын насосын станц барьж дуусгалаа. Насосын станцын цахилгаан шугамын асуудал шийдэгдэж шугам татагдаж дууссан. “хөх хашаа” буюу ногоон байгууламжтай хашаанд усны сувгийг холбох холболтын ажил хийгдэж дуусаж ашиглалтад ашиглалтад орж, услалтын ажил ийнхүү эхэлж байна.”хэмээн Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат онцлоо.