Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.06.07/ Барилга хот байгуулалтын яам болон Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) хамтран зохион байгуулсан Монгол улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах төслийн дундын тайлангийн хуралд өнөөдөр /2022.06.07/ цахимаар оролцлоо.
Барилга, хот байгуулалтын яам болон Азийн хөгжлийн банк хооронд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсны дагуу 21 аймгийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн чиг баримжааг аймаг, сумдын түвшинд тодорхойлох хөгжлийн болон хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөөг боловсруулах техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг цахим хурлаар Баян-Өлгий аймгийн хот байгуулалтын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдалд судалгаа хийж, аймгийн хөгжилд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд, сумын хэв шинж, чиг баримжаа зэргийг тодорхойлж, хот суурингийн тогтолцоо болон зарим төсөл хөтөлбөрүүдийг санал болгосон юм.
Хуралд ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Ш.Марат нар оролцов.