Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо болон Баянзүрх дүүргийн Сайн Найз төв хамтран хөгжлийн ялгаатай хүүхэд залуусын сурч боловсрох саадгүй зорчих эрүүл мэндийн үйлчилгээ авахад “Хаалгаа нээ” нөлөөллийн аяллыг зохион байгуулж байгаа юм.
Уг нөлөөллийн аяллын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуустай аймгийн салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгэм олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, саадгүй эерэг нөлөөллийг хийх юм.
Тэрээр Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай гэсэн маршрутаар 06 дугаар сарын 29 нөөс 7 дугаар сарын 10-ны хооронд нөлөөллийн аяллаа төлөвлөж өнөөдөр /2022.07.07/ Баян-Өлгий аймгийн төв талбайд нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, мэндчилгээ дэвшүүлэн “Хаалгаа нээ” кемпийн аяллыг манай аймагт амжилттай зохион байгуулсанд талархал дэвшүүлж орон нутгийн салбаруудын төлөөллүүдэд “Хүндэт өргөмжлөл” хадгалуулав. Түүнчлэн аймгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг товч дурдлаа.
Энэ үеэр манай аймгийн хоёр хүүхэд 2023 онд Герман улсын Берлин хотод зохион байгуулагдах оюуны ялгаатай хүүхдийн зуны олимпод оролцох эрх авсан баярт мэдээг дуулгалаа.