“DFC CHAMPION” ХАЛЗ ТУЛААНД АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА.

“Dream” боксын клуб байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан аймгийн өсвөр үеийн боксын шигшээ баг болон Казахстан улсын Өскемен хотын шигшээ багийн өсвөр үеийн боксчдын “DFC CHAMPION” халз тулаан өнөөдөр /2022.07.07/ аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. Уг халз тулаан манай аймагт анх удаа, гадаа задгай талбайд зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Д.Бауыржан, БТСГ-ын дарга Х.Хайнар, “Dream” боксын клубын захирал Н.Рахимжан нар оролцож баг тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Казахстан Улсын Өскемен хотын өсвөр үеийн шигшээ багийг ОУХМ Калекийн Бауырбек дасгалжуулан оролцуулсан бол манай аймгийн шигшээ багийг спортын мастер Рахымжаны Жоламан дасгалжуулан удирдаж оролцууллаа.

Халз тулаан маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж 3:2 харьцаатай аймгийн өсвөр үеийн боксын шигшээ баг ялалт байгууллаа.

Халз тулааны дүнгээр: 34 кг жинд Өскемен хотын Тынбаев Жарас 3:0 Ш.Ахжолыг ялсан бол, 40 кг жинд А.Темирлан 3:0 Бямбаевын Ергалымыг яллаа. Харин 44 кг Адилкарим Султаналийг 1:2 С.Амандых ялж, 55 кг жинд Женисхан Парасатыг 1:2 Б.Дегдар ялсан бол 58 кг жинд  Халымбеков Исаг илт давуу Х.Ахжол ялсанаар нийт дүнгээр аймгийн өсвөр үеийн боксын шигшээ багийн тамирчид ялалт байгуулсан юм.

You May Also Like