БАЯРТАЙ МЭДЭЭ

ХОТОН НУУР, ХУРГАН НУУР, БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ ОРЧИМД /СЫРҒАЛЫ/ МОБИКОМ 4G СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.08/ Мобиком Корпораци Баян-Өлгий салбарын захирал М.Мырзашөлийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болох Хотон нуур, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ орчимд /Сырғалы/ Мобиком 4G сүлжээгээ оруулсан тухай баярт мэдээг Засаг даргад дуулгав.  Мөн Цэнгэл сумын Хар нуурын эрэг орчимд /қараңғыты іші/ болон Модон хөшөө давааны ойролцоо шинэ сүлжээгээ оруулсан тухайгаа баяртайгаар мэдээллээ.

Хотон нуур, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ орчимд /Сырғалы/ Мобиком 4G сүлжээнд холбогдсоноор амралт, аялал зугаалгаар яваа аялагчид маань үнэ цэнтэй дурсамжуудаа найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ цаг тухайд нь хуваалцах боломж бүрдэж байгаа юм.

Өнөө үед аливаа компанийг хэр том, хэр олон ажилтантай, хэр зэрэг ашиг олдог вэ гэдгээс илүү олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлж байна уу, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хэр зэрэг хувь нэмэр оруулж байна вэ гэдгээр үнэлж дүгнэх болсон. Тэгвэл, Мобиком Корпораци Баян-Өлгий салбар нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн  явдалд Засаг дарга баярлан талархсанаа илэрхийлэв.

БАЯРЛАЛАА МОБИКОМ

You May Also Like