АРХИВЫН ТАСГИЙН ДАРГААР САНСЫЗБАЙН НУРЛАНЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/09 тоот захирамжаар Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн даргаар Сансызбайн Нурланыг томиллоо.

Аймгийн Засаг дарга тэргүүтэй удирдлагууд өнөөдөр /2022.07.08/ С.Нурланд ажилд томилсон тухай тушаалыг уншиж танилцуулан,  гардуулж өгч баяр хүргэв. Засаг дарга шинээр томилогдсон С.Нурлан даргад шинэлэг аргаар манлайлан ажиллаж, салбартаа өндөр амжилт гаргахыг үүрэг болгон амжилт хүслээ.

 С.Нурлан нь Хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, аймаг дахь Хилийн Цэргийн 0165, 0285 дугаар ангиудын заставуудад Заставын орлогч, дарга, Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод орлогч, Гадаадын иргэн,  харьяатын газрын Баян-Өлгий аймаг дах алба болон Цагааннуур боомтод мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч, ахлах шалгагч, БОАЖЯ-ны харьяа МАНУТХГ-ын Хамгаалалтын Захиргаанд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, Монгол Улсын, БНХАУ-ын хилийг 2 удаа хамтран шалгах нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд 2 дугаар салбар комиссын 1 дүгээр ажлын хэсгийн орлогч дарга болон даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалтнуудад 22 жил тасралтгүй удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад тус тус ажиллаж байсан ба хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг боловсон хүчин юм.

            Уг байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Досжан нь Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар саяхан шилжин томилогдсон байна.

 

You May Also Like