ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

Аймгийн баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны дарга бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамедын удирдлага дор өнөөдөр /2022.07.08/ хурдан морины салбар  хороо хуралдаж, аймгийн Засаг даргад бэлтгэл бэлэн байдлын явцыг танилцууллаа.

Засаг дарга Д.Бауыржан “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр Үндэсний их баяр наадмыг тэмдэглээгүй. Үндэсний их баяр наадам бол түмний наадам. Хурдан морины салбар хорооны гишүүд Та бүхэн төр засгаас оногдуулсан энэ ажлыг алдаа мадаггүйгээр зохион байгуулах үүрэгтэй бөгөөд, амжилттай ард нь гарна гэдэгт итгэлтэй байна. Маш их хэл дагуулдаг уралдаан. Тиймээс маш сайн зохион байгуулалтай, шударга, дүрмийн хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Тиймээс хүн болгоноос хичээл, зүтгэл шаардагдана.” хэмээн онцолж, амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хорооны дарга Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан салбар  хороодын гишүүдийн ажил, үүргийн хуваарийг танилцуулав.

You May Also Like