Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ.
Монгол түмний бахархал Үндэсний их баяр наадмаа угтан, Төрийн далбаагаа өндөрт өргөн хөлд нь мэхийн ёсолж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийн аймгийн М.Икей баатрын нэрэмжит төв талбайд Төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
Ийнхүү хүндэтгэн мандуулах нь Монгол эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархах нэгэн илэрхийлэл юм.
Төрийн далбаагаа мандуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ц.Буянтогтох, Хилийн цэргийн 0165 ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох,
Цагдаагийн газрын дарга хошууч Ө.Танат, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Батэрдэнэ, Онцгой байдлын газрын дэд дарга Чимэд нар оролцлоо.
Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпын тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг билээ.