ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ УРИАНХАЙ СУРЫН ХАРВААГААР ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр /2022.07.09/ Урианхай сурын харваагаар эхэллээ. 

Урианхай сурын харвааны нээлтэд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, Сурын холбооны нарийн бичгийн дарга бөгөөд ЗДТГ-ын Төр, засгийн бодлого шийдвэр, хөтөлбөр  хариуцсан ХШҮ мэргэжилтэн  Ч.Буян-Өлзий нар оролцож, аймгийн Засаг дарга нээж, мэндчилгээ дэвшүүлэн аймгийн сурын харваачид улсдаа олон амжилт үзүүлж одтой наадаж байгааг дурдаж, Монголчуудын өв соёл болох сур харвааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн мэдлэг оюун, ур чадвар, арга туршлагаа харамгүй зориулж байгаа  эрхмүүдэд баярлан талархсанаа илэрхийлэв.  

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл,  уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм.

Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорч, маргааш Үндэсний сурын  цуваа харваагаар үргэлжлэн явагдана. Энэ жилийн урианхай сурын харваанд 120 гаруй харваач бүртгүүлжээ. 

 Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой

You May Also Like