ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД УНАСАН ХҮЛГЭЭ ТҮРҮҮ МАГНАЙ, АМАН ХҮЗҮҮНД ХУРДЛУУЛЖ, АЙРАГДУУЛСАН УНААЧ ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан нар Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил,   Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг, түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардуулсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлж, их насны морьдын уралдаанаар өндөрлөж, хүүхэд бэртэж гэмтээгүй сайхан уралдаан болж өнгөрснийг Хурдан морины салбар хорооноос мэдээлсэн юм.

Дааганы уралдааны түрүү магнайд Увс аймгийн уяач Ц.Бямбажавын хүрэн даага түрүүлэв.

Баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнайд Увс аймгийн уяач Ц.Бямбажавын хүрэн даага, аман хүзүүнд аймгийн Буянт сумын уяач Г.Буяннэмэхийн хээр даага, айргийн гуравт Буянт сумын уяач Б.Баярхүүгийн хар халзан даага, Ногооннуур сумын уяач Н.Тилеухабылын хүрэн халзан, айргийн тавд Алтанцөгц сумын уяач Ж.Бөхений хүрэн даага хурдаллаа. Нийт 41 даага уралдав.

 

Шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Баяннуур сумын уяач З.Бахытбекийн саарал түрүүлэв

Баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Баяннуур сумын уяач З.Бахытбекийн саарал, аман хүзүүнд Буянт сумын уяач Б.Амаржаргалын шарга, айргийн гуравт Алтай сумын уяач О.Сапарын бор, айргийн дөрөвт Ногоннуур сумын уяач Х.Маратын хул, айргийн тавд Алтай сумын уяач Б.Хайыргалым халзан шарга хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа. Нийт 54 шүдэнлэн насны морьд уралдав.

Хязаалангийн уралдааны түрүү магнайд Ногооннуур сумын уяач Х.Дауитын саарал түрүүлэв

Баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны түрүү магнайд Ногооннуур сумын уяач Х.Дауитын саарал, аман хүзүүнд Өлгий сумын уяач М.Мүкараны хар, айргийн гуравт Алтай сумын уяач Б.Мугалымын шарга, айргийн дөрөвт Буянт сумын уяач Ц.Пүрэвсүрэнгийн халтар, айргийн тавд Буянт сумын уяач Б.Баярхүүгийн бор хээр хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа. Нийт 27 хязаалан насны морьд уралдав.

Азаргын уралдааны түрүү магнайд Алтай сумын уяач Н.Баатарын хүрэн түрүүлэв

Баяр наадмын хурдан азаргын уралдааны түрүү магнайд Алтай сумын уяач Н.Баатарын хүрэн, аман хүзүүнд Баяннуур сумын уяач З.Бахытбекийн хонгор, айргийн гуравт Ногооннуур сумын уяач А.Саяжаны хээр, айргийн дөрөвт Сагсай сумын уяач Б.Ахылбекийн хүрэн, айргийн тавд Алтай сумын уяач Б.Бахтуарын хул хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа. Нийт 20 азарга морьд уралдав.

Их насны уралдааны түрүү магнайд Алтанцөгц сумын уяач Ж.Бөкений хүл түрүүлэв

Баяр наадмын хурдан их насны уралдааны түрүү магнайд Алтанцөгц сумын уяач Ж.Бөкений хүл, аман хүзүүнд Баяннуур сумын уяач Н.Саулетханы хар, айргийн гуравт Увс аймгийн уяач Бямбажавын хул, айргийн дөрөвт Өлгий сумын уяач М.Мукараны хул, айргийн тавд Цэнгэл сумын уяач Т.Маханбетийн хонгор хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа.

Жороо уралдааны түрүү магнайд Цэнгэл сумын уяач Орынбекийн хээр түрүүлэв

Баяр наадмын хурдан жороо уралдааны түрүү магнайд Цэнгэл сумын уяач Орынбекийн хээр, аман хүзүүнд Цэнгэл сумын уяач Алмасбекийн хүрэн хээр, айргийн гуравт Улаанхус сумын уяач Бажанхан халзан, айргийн дөрөвт Цэнгэл сумын уяач  Заманбезийн хээр, айргийн тавд Цэнгэл сумын уяач Алтынбекийн шарга хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа. Нийт 12 жороо морьд уралдав.

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Алтанцөгц сумын уяач Ө.Энхбаярын  цавьдар халзан түрүүлэв

Баяр наадмын хурдан соёолонгийн уралдааны түрүү магнайд Алтанцөгц сумын уяач Ө.Энхбаярын цавьдар халзан, аман хүзүүнд Алтай сумын уяач Д.Амгаланбаатарын бор, айргийн гуравт Сагсай сумын уяач А.Ерболатын  хүрэн, айргийн дөрөвт Алтай сумын уяач Т.Өсөхбаярын хар, айргийн тавд Ногооннуур сумын уяач Б.Хуантайн хүрэн халзан хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа.

You May Also Like