НААДМЫН ХУУШУУРЫН АМТАЛГААНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР ХАНГАЙ ГУАНЗЫН Д.АЛТАНТОГОС ТОДРОВ

Аймгийнхаа ард иргэдийг эрүүл, аюулгүй шинэ хоол, хүнсээр хангах, зорилгоор зохион байгуулсан Наадмын хуушуур болон, нийтийн хоол хийж, иргэдэд үйлчлэх арга хэмжээнд амжилттай оролцож үлгэр дууриалал үзүүлэн хошуучлан манлайлж, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархаж, эхний таван байрыг эзлүүлэн, аймгийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулан шагнасан юм.

Үүнд наадмын хуушуур болон, нийтийн хоолны амталгааны тэмцээний ялагчаар Хангай гуанзын  Д.Алтантогос тодорч 150 мянган төгрөгөөр шагнуулсан бол 2 дугаар байр Мадина гуанз З.Кенжебек шалгарч 130 мянган төгрөгөөр, 3 дугаар байр Арвин ресторан М.Хазиза шалгарч 100 мянган төгрөгөөр, харин тусгай байрт иргэн С.Исатай болон Н.Сандугаш нар шалгарч 60 мянган төгрөгөөр тус тус шагнуулав.

Жилийн жилд үнэ нь өсдөг наадмын хуушуур энэ жил 1500 төгрөгийн ханштай борлуулагдав. Энэ жил хуушуурын асруудад дараалал ихтэй байлаа.

 

You May Also Like