БАЯР НААДМЫН УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД 130 ХАРВААЧ, ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 105 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

Аймгийн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлсэн юм. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл,  уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харваа болон Үндэсний сурын  цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдав.  

Энэ жилийн урианхай сурын харваанд 130 гаруй харваач, Үндэсний сурын цуваа харваанд 105 харваач бүртгүүлж цэц мэргэнээ сорив. Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой.

Урианхай сурын харваанд 130 харваач цэц мэргэнээ сориход тэргүүн байрт 28 оноогоор Алтай сумын харьяат, спортын мастер Гантулга түрүүлэв, дэд байрт Буянт сумын харьяат, спортын мастер Б.Баатархүү, гутгаар байрт Буянт сумын харьяат, спортын дэд мастер Г.Төрмандах, IV дүгээр байрт Алтанцөгц сумын харьяат, спортын дэд мастер Ц.Энхбаяр, V дугаар байрт Алтай сумын харьяат спортын дэд мастер Б.Хашдорж нар тус тус шалгарсан.

Харин Үндэсний сурын харваанд 105 харваач цэц мэргэнээ сориход тэргүүн байрт Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Т.Одгэрэл түрүүлж, Цэнгэл сумын харьяат залуу харваач М.Төрмөнх дэд байрт орж, аймгийн гарамгай харваач шинэ цол хүртсэн бол, гутгаар байрт Буянт сумын уугуул, аймгийн гарамгай харваач М.Төрбаяр шалгарсан юм.

Түүнчлэн Үндэсний сурын эмэгтэй харваанд тэргүүн байрт Баянхонгор аймгийн харьяат, аймгийн гарамгай харваач, спортын мастер Б.Мөнгөнцэцэг түрүүлж, Үндэсний сурын аймгийн мэргэн харваач цол, Алтай сумын харьяат Б.Ариунзаяа дэд байрт орж, аймгийн гарамгай харваач цол хүртсэн бол, гутгаар байрт Цэнгэл сумын харьяат 11 дүгээр ангийн сурагч Б.Ууганцэцэг шалгарч  аймгийн гоц харваач цол хүртсэн юм.

Харваачид маань Үндэсний их баяр наадмын улсын сурын харваанд аймгаа төлөөлөн оролцож, улсын мэргэн цол, улсын гоц харваач цол, улсын онц харваач цолуудыг хүртсэн амжилтаар зон олноо баярлуулсан.

 Үндэсний их баяр наадмын улсын сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, шинэ цолтнууд олноор төрөн нутгийн зон олноо баярлуулсан юм. Буянт сумын уугуул Тагнуулын ерөнхий газар, Эрч спорт хороо, Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл, Өндөр уртын буян компаний харваач Монгол улсын Гарамгай харваач Төхөөний Очироо Үндэсний их баяр наадмаар 40 сумандаа 39 онож түрүүлэн Монгол Улсын Мэргэн цол, 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол хүртсэн бол 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол хүртэж Өлгийчүүдийг баярлуулсан юм.

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ШАГАЙ ХАРВАА 2 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шагайн харвааны тэмцээн энэ жил Шагайн багийн харваа болон Өсвөрийн шагайн цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдлаа. 

Нийт 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сориход тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Д.Баяраа ахлагчтай “Соёмбо” баг, аймгийн гоц мэргэн В.Сүрэнхүү ахлагчтай “Мэргэн бөөдий” баг дэд байрт, гутгаар байрт аймгийн гоц мэргэн Ж.Билгээ ахлагчтай “Алтанзурхай”  баг тус тус шалгарлаа.  Цэц мэргэнээ сорьж амжилт гаргасан харваачдад аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн “Таван Богдын мэргэчүүд” шагайн харвааны холбооны тэргүүн В.Сүрэнхүү нар шагнал гардуулав.

Монгол түмний уламжлалт баяр цэнгэлийн нэг шагайн харваагаар  сүүлийн үед  өсвөрийн залуу тамирчид олноор хичээллэх болсон ба өсвөрийн шагайн цуваа харваанд 25 өсвөрийн хүүхэд залуучууд цэц мэргэнээ сорьж,  тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Г.Хүслэн, дэд байрт өсвөрийн харваач Б.Базарбад,  гутгаар байрт өсвөрийн харваач  А.Зориг, IV дүгээр байрт Б.Баяр, V дугаар байрт А.Тэмүүлэн нар тус тус шалгарч шагналаа гардаж авав.

You May Also Like