ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 101 ЖИЛИЙН ОЙ, ДОТООДЫН ЦЭРГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.07.19/ аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухаммед, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ө. Хуралай, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар оролцож, ЗДТГ-ын дарга Б.Мухамед Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадуудад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жил, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн жил 3 дэд хурандаа төрөн гарсан бол энэ жил 6 албан хаагч дэд хурандаа цолонд хүрсэн амжилттайгаар энэхүү түүхт ойтойгоо золгож байгаа юм.

Ойн баярыг тохиолдуулан энэ үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг бусад шагналаар шагнаж урамшууллаа.

Баярын ёслолын үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох болон Цагдаагийн байгууллагатай  хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, үе үеийн ажилтан, алба хаагчид оролцлоо. 

Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

You May Also Like