ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН БНСУ-Д СУРАЛЦАХААР БОЛСОН 24 СУРАГЧИДТАЙ УУЛЗАЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.27/ БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахаар болсон сурагчдын төлөөлөл, тэдний эцэг эхтэй нь уулзан баяр хүргэв.

Засаг дарга Азийн “Бар” гэх орнууд нэг болох Солонгос улсад суралцах боломжийг алдалгүй атгасан сурагчдад амжилт хүсээд энэ бол хариуцлага бөгөөд сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болно гэсэн холын бодол тээж, улсынхаа нэрийг өндөрт өргөж, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ. Мөн хүний нутагт суралцахад явцад тухайн орны хууль дүрэмд захирагдаж, бие биедээ санаа тавин тус дэм болж, урам хайрлаж, хамт суралцахаар явах 8 охиныг хамгаалж явахыг энэ үеэр эцэг хүний хувиас хүсэв.

Уулзалтад Засаг даргын орлогч Х.Арман, БНСУ-ын Чангшин их сургуулийн Гадаад оюутныг дэмжих төвийн дарга Ж.Серикжан  болон эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

You May Also Like