Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.27/ “Үндсэн хуулийн дугуйлан” санаачлагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг хүлээн авч уулзлаа.
“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой юм.
Уг төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 330 суманд энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байгаа тухайгаа болон сум бүрт дугуйлан хичээллүүлж иргэн бүр хуулийн мэдлэгтэй болж, хөгжиж, боловсорч, өөрийгөө ямарч тохиолдолд хуулийн хүрээнд хамгаалж чаддаг болгохын төлөө шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа талаар “Үндсэн хуулийн дугуйлан” санаачлагч Х.Бат-Ялалт танилцууллаа.
Талууд “Үндсэн хуулийн дугуйлан” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулах, төслийг хэрэгжүүлэх боломж бололцооны талаар болон хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо.