ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ШУА-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ЧУЛУУНБААТАР ТЭРГҮҮТЭЙ УДИРДЛАГУУД, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.01/ Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар тэргүүтэй удирдлагууд, эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Засаг даргад талархал илэрхийлээд, ШУА-ийн зорилго, зорилтын талаар болон төрөөс барьж байгаа бодлогыг танилцуулаад, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн баруун бүсийн салбар судлалын төвийг манай аймагт байгуулах тухай хүсэлтийг тавьсан юм.

Засаг дарга “Аймгийнхаа урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон хөгжлийн чиглэлийг танилцуулаад, 100 жилийн түүхтэй ШУА-ийн баруун бүсийн салбар судлалын төвийг Баян-Өлгий аймагт байгуулах саналыг талархан хүлээн авч, шинжлэх ухаан технологи, иновацийн сургалт, судалгааны төв байгуулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ үеэр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг өөрийн гэсэн байртай очих хаягтай болгох асуудлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Б.Пүрэвсүрэн тавьсныг Засаг дарга бүрэн шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ЗДТГ-ын бүх шатны тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэмтэн судлаачидаас онцгойлон анхаарч,  хамтран ажиллаж байхыг хүсэв.

Уулзалтын төгсгөлд ШУА, аймгийн Засаг Дарга Тамгын газрын хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. ШУА-ийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдтай уулзах уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, БШУГ-ын дарга Г.Амантай нар байлцлаа.

You May Also Like