УВС АЙМГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.08.06-08.07/ Увс аймагт ажиллалаа.

Тэрээр Увс аймгийн Улаангом хотноо 08 дугаар сарын 06-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” хөл бөмбөгийн тэмцээний Нэгдүгээр шатны аваргын төлөө тоглосон манай аймгийн шигшээ багийг хөгжөөн дэмжихээс гадна, тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, хот төлөвлөлттэй танилцаж, хот тохижилтын чиглэлээр тус аймгаас баримталж буй бодлого чиглэл, үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцлаа.

Түүнчлэн хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцаж,  хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого барьж хэрхэн хөгжүүлж буй зэргийг үзэж танилцсан  нутагтаа сайн туршлагыг нэвтрүүлэх талаар судаллаа.

Увс аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, чадварлаг тамирчдыг бэлдэн гаргах, хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай болгох, зөв хүмүүжил олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажилд хувь нэмэр оруулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Улаангом сумын наадмын талбайг олон улсын стандартад нийцсэн, 7000 гаруй мкв хэмжээтэй хөлбөмбөгийн ногоон талбайтай болгосон байна. Ингэснээр жилд ердөө наадмын хоёр өдөр ашигладаг байсан уг талбайд өдөр бүр хүүхэд, залуус хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломжтой болгосон нь онцлогтой байв.  

Засаг дарга Увс аймагт ажиллах үеэр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга ОУХМастер Д.Тэрбаатар нартай уулзаж, орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, хөлбөмбөгийн шигшээ багийг улам амжилт үзүүлэхэд нь хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулах талаар санал солилцов. Мөн аймагтаа стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болох юм бол Монголын Хөл бөмбөгийн холбооны зүгээс талбайн зүлгийг шийдвэрлэж өгөхийг илэрхийлсэн юм.

You May Also Like