ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ПЕТРОВИС НИК ХХК-ИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

     Петровис, НИК ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар шинэ оффистой болж өнөөдөр /2022.08.29/ нээлтээ хийлээ.

    Тус компанийн зүгээс  харьяа агуулах, шатахуун түгээх станцуудаа орчин үеийн дэвшилтэт техник технологиор шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх  зорилтын хүрээнд ийнхүү манай аймаг дахь салбарт шинэ оффисын барилгыг барин ашиглалтад оруулсан байна. Тус шинэ байр нь технологийн шатанд хэмжүүр, хэмжих хэрэгсэлтэй, шатахууны хэмжилт, тооцооллыг гүйцэтгэх зэрэг боломжтой бөгөөд үйл ажиллагаандаа дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. Шинэ оффисын байр конторын өрөө, лабораторийн өрөө, авто гаражтай бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр угсралтын ажлаа эхэлж 2022 оны 8 дугаар сарын 26-д ажлаа дуусгаад Улсын комисст хүлээлгэж өгөөд ажлаа эхлүүлсэн байна.

    Уг нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

    Энэ үеэр Засаг дарга Петровис, НИК ХХК нь орон даяар салбар нэгжтэй, үндэсний хэмжээнд тэргүүлэгч компани болохын хувьд бүх аймаг, сум суурин бүрт байрших өөрийн салбар, нэгжээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж, хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээтэй байгууллагуудын нэг гэдгийг онцолж, аймгийн Засаг даргын хувьд Өлгий хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, гэрэл гэгээтэй болгох, иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудыг гаднах гэрэлтүүлэгтэй анхаарахыг хүсдэг. Иймд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн салбар нэгжүүдийн гаднах орчинд Өлгий хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үүрэгтэй гэрэлтүүлэгтэй болгохыг хүсэж бас үүрэг болгож, тус компанийн төвөөс ирсэн төлөөллүүдээс Баян-Өлгийн  радио  станцын цамхгийг гэрэлтүүлэгтэй болгоход анхаарч, тусламж үзүүлж, хамтарч ажиллахыг хүссэн юм.     

   Тус арга хэмжээнд ”НИК” ХХК-ийн салбарын дарга С.Асылбек, тус компанийн төвөөс ирсэн төлөөллүүд болон ажилчид оролцлоо.

   Петровис, НИК ХХК нь шатахуунаа ОХУ-аас импортолж, хэрэглэгчдэд хүргэхдээ хадгалалт, тээвэрлэлтийн хамгийн найдвартай тогтолцоог мөрдөн ажилдаг.

You May Also Like