Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, БОАЖГ-ын дарга Ш.Марат нар аймгийн 4 сумын байгаль хамгаалагчдад шинэ мотоциклыг гардуулж өглөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Баян-өлгий аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс байгаль хамгаалагчдыг шинэ мотоциклтой болгохоор тусгагдсан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2022.08.31/ Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл зэрэг 4 сумын байгаль хамгаалагчдад шинэ мотоциклыг гардаж авав. Ингэснээр манай аймгийн 20 байгаль хамгаалагчид унаатай болж байна.