АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ДЭЛҮҮН СУМЫН ЗАРИМ БАГИЙН АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

     Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн хавар бүх сумдыг тойрон ард иргэд, малчид, хөдөлмөрчидтэй уулзах, тухайн суманд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллах үеэрээ сумдын иргэдийн хүсэлтийн дагуу сумдын замыг засварлахаар болсон билээ.

    Тэгвэл Дэлүүн сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу өмнө нь тээврийн хэрэгслээр явахад хүндрэл, саад бэрхшээл учруулдаг байсан даваа гүвээ, гол горхи, намаг шалбааг, чулуу ихтэй замууд болох 11 дүгээр багийн Рашаантын Хэцүү жалгын зам, нэгдүгээр багийн Тал нуур болон Хар говийн зам, зургаадугаар багийн Үертийн салааны зам, Төгрөгийн замуудыг шинэчлэн засварласан. Мөн Хэцүү жалгын модон гүүрийг шинээр барьж байгуулсан.

    Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Барилга захиалагчийн албаны  дарга Ш.Жанимхан нар Дэлүүн суманд ажиллаж, аймгийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн авто замын засвар,  шинээр баригдсан гүүрний бүтээн байгуулалтын ажилтай хяналт тавина ажиллав.

    Энэ үеэр тэрбээр зарим замуудын засварын ажилд сэтгэл дундуур байгааг онцолж,  улам сайжруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

     Эдгээр замуудын засварын ажлыг “Баян сан зам” ХХК зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэжээ.

You May Also Like