АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт боллоо. Хуралдаанд 23 төлөөлөгч оролцож, хурлын ирц 58.9 хувьтай оролцов. Мөн хуралдаанд газар нэгжийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцоо.

Аймгийн ИТХ-ын IX хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс төлөөлөгчдийн саналаар хоёр асуудлыг татаж авсан ба хэлэлцэгдээгүй.

Ээлжит IX хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авч баталснаар хуралдаан эхэлж, аймгийн Засаг дарга болон газар хэлтсийн дарга нар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулгыг хийлээ.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батлав.

  • Цэнгэл сумын Ерөнхий боловсролын Руханият сургуулийг орон нутгийн өмчит улсын сургууль болгох шийдвэр гаргуулах тухай
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авах тухай
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ тогтоох тухай
  • Өлгий сумын цэвэр усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоох тухай
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг тогтоон батлуулах
  • Орон нутгийн хөгжлийн сангийн болон ангилагдаагүй нөөц хөрөнгөөс зохицуулалт хийх шийдвэр гаргуулах тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2 дугаар зүйл болон Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах (Орон нутгийн өмчийн зарим тээврийн хэрэгслүүдийг татан төвлөрүүлэх, зориулалтыг нь өөрчилж дуудлагын автомашин болгох, шилжүүлэн ашиглуулах, дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргуулах
  • 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг хэлэлцүүлэх
  • Битүү захыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргуулах тухай
  • Орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдсан Шар нуурын постын 2 давхар барилгын эзэмшлийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх, ашиглалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагуудад хариуцуулах шийдвэр гаргуулах
  • Орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдсан Шар нуурын постын 2 давхар барилгын эзэмшлийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх, ашиглалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагуудад хариуцуулах шийдвэр гаргуулах
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газарт байрласан Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хуучин бие засах газрын барилгыг актлах тухай
  • Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгийн агуулах, амбаарыг актлах тухай
  • Улаанхус сумын хичээлийн байр /140 суудалтай/-ны хуучин барилгыг аймгийн хамгаалалтад авах тухай
  • Зарим байгууллагын өмчийг акталж, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах шийдвэр гаргуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж батлав.

Харин дараах асуудлууд танилцуулагдаж, хэлэлцэгдэнэ, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл хүргэгдэхээр болов.

You May Also Like